Tuesday, September 4, 2012

ТҮҮНТЭЙ УНТ ЭСВЭЛ… /эротик өгүүллэг/


Ойрд Сугарын бие тайван бус байв.. Шөнөдөө элдэв бусын юм зүүдэлж нэг удаа бүр нотойн зүүдэлж орхив. Эхнэрийнхээ дэргэд ийнхүү нойтон зүүдэлсэндээ санаа зовсон ч Сугарт эрхий хуруунаасаа илүү итгэдэг Сарнай түүнийг нэг нухацтай харчихаад элдэв зүйл ч хэлсэнгүй үсээ боогоод угаалгын өрөө лүү оров.
Сугар 35-тай. Сарнайтай 20 насандаа танилцаад жилийн дараа нэг гэрт орсон хоёр одоо хэдийн 15 жилийг ардаа орхиж 2 ч хүүхэдтэй болсон. Энэ хугацаанд тэдний хэн нь амьдралын төлөө явснаас биш архи дарс, араар тавих асуудалд орооцолдож байсангүй. Байсангүй ч биш нэг удаа Сугар ажлынхантайгаа шинэ жил тэмдэглэхдээ ажлынхаа нэгэн бүсгүйг халамцуу өөрийг нь оролдоход нь тэсэлгүй нэг удаа… Сарнай мэдээж гадарлаа ч үгүй.. Харин Сугарт өөрт нь хүний аминд хүрээд нуучихсан юм шиг хэцүү санагдаж нэг удаа Сарнайг “нөгөө танай ажлын хүүхэн” гэж ам нээнгүүт хамаг байдгаа тавиад туучихалгүйхэн шиг хөлс нь бурзайгаа л өнгөрсөн. Тэр цагаас хойш дэмийн зүйл байна гэж бодох болсон билээ.
Харин ойрд нэг л биш.. Ажил дээрээ ч тэр сэм сэмхэн нүцгэн хүүхнүүдийн гуя хас харж суудаг болов. Интернэтээр ч бас үзэх юм зөндөө зөндөө…Өдөржингөө үзсэн зүйлүүд шөнө оронд нь үргэлжлэх болов.. Мэдээж Сугар Сарнай хоёр хаяа хаяа ч биш 15 жил ханилсан гэхэд 7 хоног бүр халуухан учирдаг хэдий ч Сугар нэг л өөр зүйл хүсээд заримдаа бүүр Сарнайтай хийж байхдаа өдрийн шаргал үстыг нүдэндээ төсөөлж оргил үеээ өнгөрөөдөг болов.. Нэг л бишээ..