Tuesday, October 16, 2012

Амралтын өдрийн дөрвөл…


Энэ явдал үнэхээр болсон эсэхийг битгий асуу. Үнэхээр гайхамшигтай сексийн дараа нь юу болдог тухай хэн ч ярьдаггүй. Энд гарсан хосуудын цаашдын ирээдүй яасан талаар бас бодно биз. Гэхдээ миний бодлоор тэд ямар ч байсан салаагүй.
Жирийн л нэг амралтын өдөр байлаа. Гэрлээ, Хадаа хоёр бол хоёр өрөө байртай, нэг жижигхэн машинтай бас нэг хөөрхөн хүүтэй, 26, 27 насны үе тэнгийн шахуу хосууд. Гэрлээ бага зэрэг мяраалаг 165 см өндөртэй боловч 65 кг учир харахад мах шөл нь таарсан эвтэйхэн биетэй. Гэрлээ урт хар үстэй гонзгойдуу царайтай зузаан уруул тормолзсон том хар нүдтэй. Харин хадаа бол бараандуу царайтай тийм ч өндөр биш 170 орчим өндөр гэдсээрээ жаахан таргалж байгаа байдаг л нэг залуу юм. Тэр өдөр мань хоёр хүүгээ аавындаа авааччихаад  гэр бүлийн найз болох Ганааг эхнэрийн хамт дуудаж жаал жуул пиво ууж, хууч хөөрч сууя гэж санажээ.
Гэрлээ гэртээ үлдэж гэрээ бага сага цэвэрлэж, хоол ундаа бэлдэхээр Харин Хадаа хүүгээ өргөж өгөнгөө дэлгүүр орж Сэнгүр тэргүүтэй пиво, хиам, огурцы, бяслаг гэх мэт ширээ засах зүйлс авах даалгавартайгаар гарлаа. Тэр хоёрын ажил гялалзтал амжив. Амралтын өдрөө зугаатай өнгөрүүлэх төлөвлөгөө амжилттайгаар урагшилж, хаалганы хонх дуугарч Ганаа, Зулаа хоёр дуу шуутай орж ирснээр бяцхан найр эхлэв.